Жүжигчин бүр өөрийн гэсэн давтагдашгүй хэв маягтай байна гэдэг амжилтынх нь чухал хэсгүүдийн нэг. Тэд олонд танигдсан тогтсон хэв маяг, гадаад төрхөө өөрчлөх нь тэдэнд хүндрэлтэй мэт танд санагддаг уу?

Энэ удаад уншигч танд дүр төрхөө гайхмаар өөрчилж, карьераа өсгөж чадсан 14 жүжигчнийг танилцуулж байна.


1. Мелисса МкКарти

Мелисса МкКарти “stand-up comedy”-гаар жүжигчний гараагаа эхлүүлж, олон инээдмийн киногоор үзэгчдийг баясгасан. 

Mike & Molly, Bridesmaids, Tammy, The Heat зэрэг кинонд тоглосон махлаг, эгдүүтэй дүр төрхөөрөө үзэгчдийн сэтгэлд хоногшсон тэрээр “Can You Ever Forgive Me?” кинонд урьдынхаасаа тэс өөр Lee Israel гэх эмэгтэйн дүр бүтээсэн нь үзэгчдийг гайхшируулж, Оскарын шагналд нэр дэвшсэн билээ.


2. Лиам Нийсон 


Тэрээр найруулагч Стивен Спилбергийн найруулсан Schindler’s List кинонд Оскар Шиндлерийн дүрд тоглон Дэлхийн II дайны үеэр Жэйсийг авардаг хэсгээрээ танигдсан билээ. Тус бүтээлээрээ Лиам Нийсон Оскарын шагналд нэр дэвшсэн. 

Үүний дараа олон гайхалтай бүтээлд дүр бүтээснээс Taken, Non-Stop, The Commuter хэмээх "action" төрлийн бүтээлүүдэд харгис эрийн дүрийг маш амжилттай бүтээж, муу залуустай орооцолддогийг та сайн санаж байгаа биз. 


3. Эмма Стоун


Өнөөдрийн Эмма Стоуныг инээдмийн төрлийн киноноос жүжичний карьераа эхэлсэн гэхэд итгэмээргүй. Тэрээр “The Help” хэмээх түүхэн кинонд тоглож, дүрийн хувьд эрс өөрчлөгдөж чадсан юм. Түүнд яг л инээдмийн кинонд тоглохтой адил чухал үүрэг хариуцлага байсан гэж дурсдаг байна. 

Тэр дараагийн уран бүтээлээрээ Birdman кинонд дүр бүтээж, оскарын шагналд нэр дэвшсэн. Үүнээс хоёр жилийн дараа тэрээр La La Land дуулалт бүтээлээр “Шилдэг эмэгтэй жүжигчин” номенацид ялалт байгуулсан юм. Өдгөө тэрээр холливүүдийн хамгийн ирээдүйтэй жүжигчдийн нэгээр тооцогдож байна.


4. Маттью Макконагеи


"Interstellar" киногоор нь бид хамгийн сайн мэдэх жүжигчин замнал Маттью Макконагийн жүжигчний замнал тийм ч амар байгаагүй. Тэрээр триллер жанрын бүтээлээр гараагаа эхэлсэн ч романтик инээдмийн төрлөөр олноо танигдсан юм. 90-ээд оны сүүлч 2000 оны эхээр сайхан инээмсэглэлтэй, царайлаг залуу олонд танигдсан нь Макконагеи байсан. 

Тэрээр "The Lincoln Lawyer" киногоор чадварлаг жүжигчин гэдгээ баталсан юм. Улмаар  Dallas Buyers Club, Interstellar, True Detective хэмээх бүтээлүүдэд маш сонирхотой бөгөөд чадвар шаардсан дүр бүтээж амжилтад хүрсэн билээ.


5. Женнифер Анистон 


“Friends” цувралын хөгжилтэй охин Рэйчилийн дүрээр түмний хайрыг хүртсэн жүжигчин, продьюсер, найруулагч Женнифер Анистон романтик инээдмийн төрлийн кинонд төгс дүр бүтээдэг. Сүүлийн жилүүдэд тэрээр She’s the One, The Object of My Affection, The Good Girl зэрэг инээдмийн кинонуудад амжилттай дүр бүтээсэн. 

Тэрээр 2005 онд  "Derailed" хэмээх бүтээлээрээ нэгэн хэвийн инээдмийн дүрээ халж, хувьсал хийсэн. Үүгээр зогсохгүй "Cake" хэмээх сэтгэхүйн кинонд асар хүчтэй, хүнд дүр бүтээж өмнөх дүрүүдээсээ эрс өөрчлөгдөж чадсан юм.

 

6. Сандра Буллок


Сандра Буллок жүжигчний карьераа мөн л романтик инээдмийн жанраар эхэлсэн. Түүний анхын уран бүтээл хангалттай амжилт гаргаагүй ч жүжигчин Киану Рийвзтэй хамтарсан Speech киногоороо үзэгчидэд танигдсан. Түүний хамгийн сүүлд тоглосон "The Blind Side" киногоороо өвөрмөц дүр бүтээж, Оскарын болон алтан бөмбөрцөг шагналд нэр дэвшсэн юм. 

                                  

 7. Роберт Паттинсон


"Twilight" киноны цус сорогч Роберт Паттинсон тухайн дүрээрээ олон охидын зүрхийг булаасан билээ. Тэр нэр алдарт хөтөлсөн цус сорогчийн дүрээс өсвөр насны залуу байхаа больсоноо харуулахын тулд Water for Elephants кинонд дүр бүтээх тун амаргүй байсныг хэд хэдэн удаа мэдэгдсэн байдаг. Мөн тэрээр Cosmopolis, Mission: Blacklist гэх триллер, жанрын кинонуудад хүч сорьсон билээ. Эдгээр кинонд дүрүүд жүжигчинийг Twilight киноноос хойш хэр их хөгжсөнийг харуулдаг билээ. 


8. Стив Кэрелл


Стив Кэрелл жүжигчний гараагаа туслах дүрээс инээдмийн төрлийн киногоороо алдаршсан. Үзэгчид түүнийг Crazy, Love, Stupid, Date Night, The 40-Year-Old Virgin хэмээх кинонуудаар хамгийн сайн мэднэ. 2014 онд түүний бүтээсэн дүрүүд өөрчлөгдөж, Foxcatcher хэмээх бүтээлээр Оскарт нэр дэвшиж чадсан юм.


Эх сурвалж: brightside.me