Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, коронавирусээс урьдчилсан сэргийлж буй өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр эдийн засгаа дэмжсэн ямар арга хэмжээ авах асуудлаар шийдвэр гаргасан.

Энэ үеэр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газруудад худалдаа үйлчилгээний чиглэлээр түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон билээ.

Гэхдээ энэ нь өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд түрээсийнхээ төлбөрийг бууруулсан түрээслүүлэгчид л хамаарах юм.

Тэгвэл ААН-үүд энэхүү аянд нэгдэж эхэлжээ. Тухайлбал Дүнжингарав худалдааны төв 3 болон 4 дүгээр сарын түрээсийн төлбөрийг 60 хувиар хөнгөлөхөөр мэдэгдээд байна.