Иргэдэд мах, хүнсний ногоо, цагаан идээг бөөний үнээр, дундын дамжлаг нэмэгдэлгүй худалдан авах боломж олгох зорилгоор  “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн -2019” үзэсгэлэн худалдааг Лавай худалдааны төвд эхлүүллээ. “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөр,  “Мах сүүний анхдугаар” аян,  “Атрын III” аян,  “Хүнсний ногоо, жимс жимсгэнэ хөтөлбөр”-н хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна.


Үзэсгэлэн худалдааны зорилго нь 21 аймгийн  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хоршоод, аж ахуйн нэгж,  малчдын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл чанарын шаардлага хангасан, дундын дамжлага нэмэгдэлгүй мах, цагаан идээ, хүнсний ногоог иргэдийн хэрэгцээнд нийлүүлэх юм.

“Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны 9-р сарын 25-30-ны өдөр хүртэл “ЛАВАЙ” худалдааны төвд зохион байгуулах юм. Цаашид уг үзэсгэлэн худалдааг 10, 11-р сард  үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна. Үзэсгэлэн худалдааг давтамжтайгаар зохион байгуулснаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болох эрсдэлийг багасгах, эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.

Энэхүү үзэсгэлэн худалдааны нээлтэд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, УИХ-ын  гишүүн, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Л.Элдэв-Очир,  Хөдөө аж ахуй биржийн гүйцэтгэх захирал Б.Баатар нар оролцов.

“Мах, хүнсний ногоо, цагаа идээ -2019”  үзэсгэлэн худалдаанд Төв, Хэнтий,Увс, Дундговь, Баянхонгор, Архангай аймгуудын 20 гаруй хоршоо, малчид мах, хүнсний ногоо, цагаа идээ, зөгийн бал, арвайн гурил зэрэг аймгуудынхаа онцлог бүтээгдэхүүнээр энэ удаагийн үзэсгэлэнд оролцож байна.

Үнэ:

Хонь 6500₮-7000₮

Үхэр 8500₮-9000₮

Адуу 7200₮-7600₮

Цөцгий -9000-12000₮

Ааруул 1кг 16000₮

Өрөм - 7000₮

Шимийн архи – 6000₮

Зөөхий – 4000₮

Төмс 800₮

Байцаа 1000₮

Бууцай 1000₮

Брокли 4000₮

Лууван 100010-25000₮

Манжин  1000₮

Сонгино  2500₮

Үрэл жимс 8000₮

Аньс 8000₮

Чацаргана 8000₮

Нэрс 8000₮

Даршилсан огурцы 3000-6000₮

Даршилсан сармис 8000-25000₮