Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өчигдөр Дулааны цахилгаан станцуудад ажиллалаа. 

Эрчим хүчний эх үүсвэрүүд болох “ДЦС-2”, “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж, өвлийн их ачааллын горимд шилжжээ. Өчигдөр дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 25 зуух, 21 турбин ажиллаж байсан бөгөөд 17 зуух, 5 турбин бэлтгэлд байгааг албаныхан хэллээ.

Станцуудын гол түүхий эд болох нүүрсний хангамж хэвийн бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажил 96-98 хувьтай байна.