Өнгөрсөн өдрүүдэд дулааны шугамын худгаас хоёр хүний цогцос олдсон талаар ОБЕГ мэдээлжээ.  

Тухайлбал Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 53 дугаар сургуулийн ойролцоох мөн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн уулзварын хойд талын худагаас хүний цогцос олдсон байна.

Нэг нь 60 настай иргэн байсан бол нөгөө нь 25-30 орчим насны залуу амь насаа алдсан байжээ. Аврагчид  цогцос тус бүрийнх нь цагдаагийн хэлтэст шилжүүлсэн  гэж мэдээллээ.