“Улаанбаатар дулааны сүлжээ” компани нийтээрээ дулаан авдаг есдүгээр сарын 15-наас өмнө хүсэлт гаргасан 117 аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэг, орон сууцны барилгыг сүлжээнд холбожээ. Үүний адил бусад байгууллага ч хүсэлтээ илэрхийлж, заасан хугацаанаас урьдчилан дулаанаа авч болох бөгөөд гагцхүү баталгаажсан тоолууртай байх шаардлагатай юм. 

Цаашид орон сууцны дулаан хангамжийг есдүгээр сарын 15-ны дотор, аж ахуйн нэгж, байгууллагыг аравдугаар сарын 1-ний өмнө нэгдсэн сүлжээнд холбох бэлтгэл ажлыг хийж байна. Энэ оны хувьд нийслэлийн 2400 орчим хэрэглэгчийг дулаанаар хангана гэж “Улаанбаатар дулааны сүлжээ” компаниас мэдээлжээ.