Жил бүрийн 4 дүгээр сарын 15-наас 10 сарын 15-ны өдөр хүртэл дугаарын хязгаарлалтыг зуны цагийн хуваарьт шилжүүлж тээврийн хэрэгсэл нь 08:00-20:00 цагийн хооронд заасан замуудад хөдөлгөөнд оролцохгүй гэсэн журам бий. Гэхдээ Замын цагдаагийн газраас албан ёсоор мэдээлэл гаргаагүй байхад автомашины дугаарын хязгаарлалтын ХУВААРИЙГ өөрчиллөө" гэх мэдээлэл зарим мэдээллийн хэрэгслээр явж байгаа нь худал мэдээлэл юм.

Одоогоор тодорхой шийдвэр гараагүй бөгөөд иргэдээс санал авч байгаа болно. Албаны хүмүүсээс тодорхой мэдээлэл авч эх сурвалжтай мэдээлэл байршуулахыг хүсч байна.


Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтэс