Голомт банк Олон улсын төлбөрийн картыг Монгол Улсын зах зээлд анхлан нэвтрүүлсний 20 жилийн ойгоо тохиолдуулан “Карт-20” урамшуулалт хөтөлбөрийг харилцагчдадаа зориулан өнгөрч буй оныг дуустал зарласан билээ. Урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд сүүлийн 3 сарын хугацаанд Дубай хотод аялах 6 азтаныг тодруулсан бол өнөөдөр Дубайд аялах сүүлийн азтай 3 харилцагч, мөн “Токио-2020” олимпын наадмыг хосоороо үзэх Супер азтаныг хэдхэн цагийн дарааГоломт банкны фэйсбүүк хуудас болон www.ikon.mn дээр Live хийн тодруулах гэж байна.

“Карт-20” хөтөлбөрийн хүрээнд Голомт банкны картаар Голомт банкны ПОС төхөөрөмж дээр хийсэн 20 мянган төгрөгийн гүйлгээ тутамд нэг сугалааны эрх нэмэгдэж, сар бүр гурван азтан Дубай хотод аялах эрхийн эзэн, Супер азтан “Токио-2020” олимпын наадмыг хосоороо үзэх боломжийг Голомт банкны зүгээс азтай 11 харилцагчдадаа олгосон билээ.