Дуучин Дуа Липа шинэ залуутай болсон нь Жижи болон Белла Хадид нарын дүү Анвар Хадид болж таарлаа. Хосууд Лондон хотод болсон British Summer Time Hyde Park хөгжийн наадмын үеэр их л дотно байгаа харагджээ. Дэлхийн нүднээ тэврэлдэж, үнэсэлдээд зүгээргүйгээ батлах шиг болов.

Липа таван жил салж, нийлсэн найз залуу Исаак Карьюгээс саяхан салсан. Тэд хамгийн сүүлд зургадугаар сарын эхээр болсон Met Gala-д хамт очсон билээ. 

Харин Хадидын хувьд Никола Пельцтэй үерхэж байгаад 2018 онд хоёр тийш болсон. Өнгөрсөн зун эгчийнхээ сайн найз, супермодель Кендалл Женнертэй болзож байгаа гэх яриа гар, олны нүднээ үнэсэлдэж явсан ч хэсэг зуурын оч үсрээд дууссан юм. 

Зургадугаар сард болсон Хадидын төрсөн өдрийн үдэшлэгээр ч Липа, Хадид хоёр их л нялуурсан. Үүнээс өмнө Липа Coldplay хамтлагийн дуучин Крис Мартинтай нэгэн хөгжмийн наадмаар үнэсэлдсэн боловч залуугийн зүгээс нэн даруй няцаасан. Түүний хэвлэлийн төлөөлөгч "Крис Мартин, Дуа Липа Glastonbury фестивалийн үеэр хайр дурлалын харилцаа үүсгээгүй, тэд зүгээр л найзууд. Хоёулхнаа ч байгаагүй, найзуудын хамтаар нэг хэсэгт наргиж байсан" хэмээн мэдэгдэл хийжээ.