“ДЦС-4” ТӨХК-д энэ сарын 15-ны өдрийн 09 цаг 54 минутад “Ил хувиарлах байгуулам-4” дээр 220 кВ-ын 3-р систем шинийг захиалгын дагуу хүчдэлээс чөлөөлөх үед станц бүрэн зогссон гэмтэл гарсан.

“ЦДҮС” ТӨХК-ийн 220 кВ-ын гуравдугаар систем шинийг чөлөөлж, хуурай залгуур солих ажлын байрыг бэлдэх захиалгын дагуу сэлгэн залгалтын программыг “ЦДҮС” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “ДҮТ” ХХК-ийн ерөнхий инженерүүдийн 2018 онд батласан “ДЦС-4” ТӨХК дахь “ЦДҮС” ТӨХК-ийн эзэмшлийн 2210/110 кВ-ын “Ил Хуваарилах Байгууламж-4”-ийн сэлгэн залгалт хийх үлгэрчилсэн программын дагуу боловсруулж, “ДҮТ” ХХК-аар хянуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр хэрэгжүүлнэ.

Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ “ЦДҮС” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “ДҮТ” ХХК-ийн ерөнхий инженерүүдийн 2018 онд батласан “ЦДҮС” ТӨХК-ийн эзэмшлийн 220/110 кВ-ын “Ил Хуваарилах Байгууламж-4”-т шуурхай ажиллагаа явуулах хүмүүсийн харьцааны зааврын 4.1, 4.2 4.4, 4.8, 4.10 заалтуудыг зөрчисний улмаас осол гарч, станц бүрэн зогссон  байна.


Эх сурвалж: Эрчим хүчний яам