Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороонд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн хашаанд 6 метр өндөр төмөр тулгууртай 35 кВт-ын чадалтай трансформаторт 3 ажилтан засвар үйлчилгээ хийж байгаад үйлдвэрлийн осолд оржээ.

Ослын улмаас 1 хүн 380 Вт-ын өндөр хүчдэлд цохиулан нас барсан бөгөөд дуудлагыг өчигдөр 09:43 цагт НОБГ хүлээн авсан байна.

Дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 09:50 цагт очиход тус станцын цахилгааны засварчин 380 Вт-ын хүчдэлд цохиулсан байсан аж. Хэргийн газар дээр очиход талийгаач трансформаторын төмөр тулгуурын 5 метр өндөр бэхэлгээний холбоос төмөр дээр унасныг буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Цахилгааны засварчин талийгаач Б нь 35 настай аж.