Манай улсын зах зээлд, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарт Оросын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт хийхийг бид хүлээж байна гэж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавровтай хэлэлцээ хийх үеэрээ хэлжээ.
 
Д.Цогтбаатар хэлэхдээ “Оросын хөрөнгө оруулагчдыг бид хүлээж байна. Оросын бизнесийн салбарынхны хувьд Монгол бол хэзээний танил зах зээл. Ялангуяа, эрчим хүчний салбар. Бидэнд хамтран ажиллах боломж бололцоо их байна” гэжээ. 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр өдрийн айлчлалаар өчигдөр Орост хүрэлцэн очсон юм.



Эх сурвалж: https://tass.com/economy/1004549