Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Улсын онцгой комисс өнөөдөр хуралдлаа.

Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Тус хуралдаанаар манай яамтай холбоотой нэг асуудал хэлэлцлээ. Эрээнд байгаа манай улсын 50 иргэн эх орондоо ирэх өргөдлөө гаргасан байгаа. Энэ сарын 10-нд ӨМӨЗО манай иргэдийг хилээрээ зорчуулж, нааш нь гаргах шийдвэр гаргасан. Энэ хугацаанд бид уг асуудлыг нарийвчлан судалсан. Улмаар Улсын онцгой комисст өнөөдөр асуудлыг оруулаад, тус 50 иргэнийг маргааш өглөө Эрээн-Замын-Үүд боомтоор татаж авахаар шийвэрлэлээ.

50 иргэний 26 нь эмэгтэй, 24 нь эрэгтэй байна. 0-5 насны 4 хүүхэд, 5-18 насны 3 хүүхэд, 18-30 насны 17 хүн, 35-45 насны 18 хүн, 50-иас дээш насны 6 хүн, өндөр настан 2 байна" хэмээлээ.