АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалтыг зохион байгуулах боломжийг АНУ-ын засаг захиргаа хэлэлцэж байна. Энэ тухай “The Wall Street Journal” сонин мэдээлэв.

Тус сонины мэдээлснээр, Сири, Украины нөхцөл байдал хийгээд цөмийн зэвсэглэлд хяналт тавихтай холбоотой асуудлууд уулзалтын гол сэдэв болох аж. Уулзалт хаана, хэзээ болохыг одоогоор товлоогүй байна.  

В.Путин болон Д.Трамп нар өнгөрсөн 3 дугаар сарын 20-нд утсаар ярьсан юм. Яриа хэлэлцээний дүнд В.Путиныг Вашингтод уулзалт хийхийг Д.Трамп урьжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг