Төрийн тэргүүний албан тушаалдаа албан ёсоор орсонтой нь холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баяр хүргэсэн тухай Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Сара Сандерс мэдэгджээ.
 
“Хоёр улсын харилцаа сайжрах үе ирнэ гэж ерөнхийлөгч Д.Трамп найдаж байна” хэмээн Сара Сандерс нэмж хэлсэн байна.
 
В.Путины ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өчигдөр Москва хотын Кремлийн их ордонд болсон билээ. Тангараг өргөх ёслолд 5 мянга гаруй хүн хүрэлцэн ирсэн юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг