АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын энэ сарын 27-28-нд Вьетнам улсын нийслэл Ханой хотод болох уулзалтад зориулж 300 ширхэг мөнгөн зоос гаргажээ.

Мөнгөн зоосны нэг талд АНУ-БНАСАУ-ын далбаа болон эв найрамдлын илэрхийлэл чидун чимсний модны мөчир, энх тайвны бэлэг тэмдэг цагаан тагтааны дүрс байх бол зоосны нөгөө талд түүхэн уулзалтын он сар өдөр, бадамлянхуа цэцгийг дүрсэлсэн" гэж “Vietnam Philately” компанийн төлөөлөгч мэдэгдэв. Түүхэн уулзалтад зориулан гаргасан мөнгөн зоос 21 ам.долларын өртөгтэй аж.

“Манай дизайнер болон гар урчууд маш шаргуу ажилласны эцэст долоо хоногийн дотор зоосны дүрс болон үндсэн загварыг гаргаж дуусгасан. Бид энэ түүхэн уулзалтыг тохиолдуулан энэ сарын 26 гэхэд зооснуудыг бэлэн болгохоор ажиллаж байна” гэж тэрбээр мэдэгдэлдээ дурджээ.

Үүний өмнө энэ сарын 23-нд АНУ, БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний түүхэн уулзалтад зориулж АНУ 1000 ширхэг мөнгөн зоос гаргасан бөгөөд нэг бүр нь 100 ам.долларын өртөгтэй аж. Харин Сингапур өнгөрсөн оны зуравдугаар сард болсон хоёр удирдагчийн түүхэн уулзалтад зориулж алтан зооснууд гаргаж байжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, VNA