Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойг тохиолдуулсан ёслолын арга хэмжээнд оролцохоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Парис хотод хүрэлцэн иржээ.


Тэрбээр гэргий Меланья Трампын хамт Парис хот дахь АНУ-ын элчин сайдын яам руу явсан бөгөөд тэнд ойрын хоёр хоногийг өнгөрүүлэх аж.

Өнөөдөр тэрбээр Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронтой уулзаж, хоёр улсын төлөөлөгчдийг оролцуулсан яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа аж. Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойг тохиолдуулсан ёслолын  арга хэмжээнд  Д.Трампаас гадна өөр 100 орчим улсын удирдагч, төр засгийн тэргүүнийг Э.Макрон хүлээн авах аж.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

ТАСС