УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах асуудлаар өнөөдөр хуралдаж, шийдэлд хүрчээ.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын сонгуулийн тухай хуулийг 12 дугаар сарын 20-нд баталсан. Тус хуулиар хоёрдугаар сарын 01-нээс өмнө сонгуулах явуулах өдрийн тов, тойрог байгуулах мандах хуваарилах асуудлыг УИХ шийдвэрлэх ёстой. Энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд чуулганаар орно. Өнөө өглөө МАН-ын Удирдах зөвлөл энэ асуудлаар хуралдсан. Сая намын бүлгээс шийдвэр гаргалаа.

Улсын хэмжээнд нийт 29 тойрог, 76 мандат байхаар шийдвэрлэлээ. 

Аймгуудад 20 тойрог, 52 мандат байна. Аймгуудын хувьд мандатын тоонд өөрчлөлт ороогүй. Хоёр өөрчлөлт оруулсан. Нэг тойрогтой байсан аймгуудыг хоёр болгосон. Сонгуулийн тухай хуульд олон мандат бүхий томорсон тойрогтой байна гэж заасан. Нэг тойрог нэг мандаттай байж болохгүй. Хоёр буюу түүнээс олон гэж байгаа. 

Тиймээс Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар, Булган гэсэн одоо нэг мандаттай байгаа 4 аймгийг нэг тойройг, 2 мандаттай болгосон. Дундговь аймаг хүн ам цөөтэй учир Говьсүмбэр аймагтай нэгтгэнэ. Ингээд 20 тойрог, 52 мандат болж байна.

Нийслэлийн хэмжээнд 9 тойрог, 24 мандаттай байхаар шийдэж байна. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд тус бүр 5, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд тус бүр 3 мандаттай, Налайх, Багануур, Багахангай дүүргүүд 2 мандаттай байна. 9 тойрогт дээрх дүүргүүд, тэдгээр дээр Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг тус бүр хоёр тойрог болгож хувааж байгаа" хэмээм мэдээлэл өглөө.

УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын талаарх МАН-ын уг шийдвэрийг Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хоёрдугаар сарын 01-нээс өмнө эцэслэн шийдвэрлэнэ.