МАН-ын Хяналтын хороо өнгөрсөн пүрэв гарагт хуралдаж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт хариуцлага тооцож, 5 жилийн хугацаанд МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Уг асуудлыг дээрх 2 гишүүн хууль бус шийдвэр гэж үзэж буй талаараа өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Мөн зарим УИХ-ын гишүүн ч яаруу, буруу шийдвэр гаргалаа гэж үзэж буй

Тэгвэл өчигдөр орой МАН-ын бүлэг шуурхай хуралдаан зарлан,  уг асуудлаар хуралджээ.

Хуралдаанын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрээр "Манай намын бүлэг ээлжит бусаар хуралдаж, хяналтын хорооны шийдвэрийн талаар хэлэлцлээ. Хяналтын хороо хуралдаад УИХ-ын гишүүн, Хууль зүй байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүд Д.Дамба-Очир нарыг намын дүрмийн зарчмийг зөрчсөн гэх үндэслэлээр 5 жилийн хугацаанд намаас улстөрийн дэижлэг үзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ нь сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн үг. 

Бүлгийн хуралд намын дарга, намын Хяналтын хорооны дарга, намын Ёс зүйн хорооны дарга нар байлцаж, энэ асуудлыг ярилаа. Манай намын журмын дагуу уг асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаах хэлэлцэнэ. Удирдах зөвлөл Хяналтын хорооны шийдвэрийг зөв гэж үзвэл эцэслэгдэнэ.

Сая намын бүлгийн хуралдаанаас ямар шийдвэр гаргасан бэ гэхээр "Уг асуудлаар намын Удирдах зөвлөл хуралдаж шийдвэр гаргая гэсэн саналыг намын дарга У.Хүрэлсүхэд тавилаа" хэмээн мэдэгдлээ. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт ямар үндэслэлээр хариуцлага тооцож буйг энд дарж уншина уу.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.