НИТХ-ын Анхдугаар хуралдаанаар Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг даргаар томилохыг дэмжлээ.

НИТХ-д олонхын суудал авсан МАН өчигдөр нийслэлийн МАН-ын хороо, МАН-ын Удирдах зөвлөлөө хуралдуулж, 100 хувийн саналаар Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг даргаар томилохыг дэмжсэн юм. Харин өнөөдөр НИТХ-ын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 71.11 хувь нь Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг даргаар томилохыг дэмжив.

Улмаар түүнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох эсэхийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эцэслэн шийдвэрлэнэ. Ерөнхий сайд дэмжиж, Нийслэлийн Засаг даргаар баталбал Д.Сумъяабазар нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах юм.

Д.Сумъяабазар нь УИХ-ын 2012, 2016, 2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2017-2020 онд УУХҮ-ийн сайдаар ажилласан. Мөн нийслэлийн МАН-ын хорооны дарга юм.