Чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг томилох саналыг хэлэлцэж, гишүүдийн 89.2 хувь нь дэмжлээ.

Долгорсүрэнгийн Сумъяабазар 1974 онд Өвөрхангай аймагт төрсөн. Монголын үндэсний бөхийн аварга цолтой. Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ын даргаар 7 жил, Нийслэлийн МАН-ын Сонгинохайрхан дүүргийн намын хороон дарга, МАН-ын нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга, Монгол бөхийн аваргуудын зөвлөлийн даргын албыг тус тус хашсан. 2012, 2016 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс хоёр жил дараалан сонгогдсон.