Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар сайд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

"Өчигдрөөс эхлэн шатахууны үнэ  50-100 төгрөгөөр буугаад эхэлчихлээ. Дэлхийг хамарсан цар тахлаас шалтгаалж биржийн газрын тосны үнэ тасралтгүй унаж байна. Өнөөдрийн байдлаар 28-22 ам.доллар болж буусан байна. Түүхий тосны үнэ 22 ам.доллар, бүтээгдэхүүний үнэ 26 ам.доллар болж буулаа. Энэ бол шатахууны хамгийн доод үнийн үзүүлэлт юм. Сарын дараа гэхэд шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр бууна. Өнөөдөр шууд 200 төгрөгөөр буурахгүй байгаа нь үнийн өсөлт, бууралтын хувьд манай улсад сарын хоцрогдолтой орж ирдэгтэй холбоотой.

Шатахууны үнэ буусан энэ үед агуулах саваа бүрэн ашиглаж нөөцлөх хэрэгтэй байна. Энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн. Төрийн хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж байна. Ер нь У.Хүрэлсүх Ерөнхий сайдын Засгийн газрын үед бид шатахууны үнийг нэмээгүй. Цаашид дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурвал дахин буурч, өсвөл нэмэгдэнэ. Нөөцийн хувьд энгийн үеэсээ 10 дахин их нөөцтэй байна. "