УУХҮЯ-наас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийв. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Мөн иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа 1072 хувьцааны ногдол ашиг тараах тараах эсэх асуудал дээр тодруулга өглөө. 

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

"Уг нь хувьцааны үнэ цэнийг өсгөж, компанийн үнэлгээг тогтоож, нэгж хувьцааны үнийг олон улсын стандартын хэмжээнд тогтоох ёстой.Өнөөдөр 26 мянган төгрөгийг иргэн бүрт  тарааж өгсөн нь зөв үү. Эсвэл 4-5 жилийн дараа тодорхой бүтээн байгуулалт, дэд бүтцүүдээ хийчихээд, нэмүү өртөг шингэсэн байдлаар ногдол ашиг хуваарилсан нь дээр үү гэдгийг бодож үзэх ёстой. Засгийн газар энэ чиглэлд бодлого барина. Тийм учраас ногдол ашгаар улстөр хийхээ болих хэрэгтэй.  Энэ үнэ цэнийг тогтоох асуудал дээр сонгууль дөхчихсөн учраас олон нийтэд таалагдах өнцөг барьж авч олон нийтэд таалагдах гэж яваа бололтой. Урт удаан хугацааны өгөөжөө харах хэрэгтэй. Компанийн ТУЗ-ийн хурлаар энэ асуудлыг хэлэлцсэн байгаа. Гол нь төмөр замаа л барих хэрэгтэй байна. Өнөөдөр манай улсын эдийн засаг өсөж байгаа ч гэсэн амаргүй нөхцөлд байгаа"

Мөн Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалтын талаар:

Оюутолгой" бол бидний төсөөлснөөс илүү хурдтай ажил явагдаж байна. 1380 км-ийн гүнд дэлхийд байхгүй бутлуурын цехийг Монгол залуус барьж байна. Энэ цех далд уурхайгаас бутлаад, баяжуулах цех рүү оруулах юм. Технологийн дүрмий дагуу тэсэлгээ хийж, тодорхой хэмжээни хүдрээ авч, стандартын дагуу явагдаж байгаа. Оюутолгойд өнөөдөр 14 мянган мэргэжлийн чадвартай залуус ажиллаж байна. Залуусаа бэлтгэж, валютын нөөцөө бүрдүүлэхэд Оюутолгойн эзэлж байгаа байр суурь том. Хөрөнгө оруулалтын ажлууд үе шаттай хийгдэж байна.