Япон улсын байгалийн гамшгийн улмаас ихээхэн хүнд байдал үүсээд байгаа билээ. Гамшгийн улмаас 200 орчим хүн алтан амь үрэгдэж, 30 орчим хүн сураггүй алга болоод байгаа юм. Энэхүү хүнд үед Японы ард түмэнд туслах санаачлагыг өрнүүлж эхэллээ. Түүчэээ нь сумогийн их аварга Д.Дагвадорж юм. Тэрбээр Япончуудад туслах уриалга гаргаж хандивын данс нээхээ мэдэгдсэн билээ.

Энэ уриалгыг  дэмжиж түүний ах, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар дэмжиж байгаа илэрхийлжээ. Тэрбээр Монгол-Японы парламентын бүлгийн даргын хувиар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Масато Такаокатай уулзжээ. Тэрбээр байгалийн гамшгийн  улмаас харамсалтайгаар амь үрэгдсэн Япон улсын иргэдийн ар гэрийхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн юм.

Мөн Япон Улсад туслах асуудлаар Монгол-Японы парламентын бүлгийн даргын хувиар анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлсэн байна. Тэрбээр уг асуудлаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин болон холбогдох албаныхантай уулзаж, туслах ажлыг эхлүүлээд байгаа аж.