Шинэ коронавирусийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар Улсын онцгой комисс хуралдаж байна. Нөхцөл байдлын талаар гишүүд мэдээлэл хийв.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Би Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргадаг чиг үүргийн хүн биш. Гэхдээ Монгол Улсын иргэн, Улсын онцгой комиссын гишүүний хувьд өнгөрсөн амралтын өдрүүдэд шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор Сар шинийн баярыг тэмлэглэхгүй байх нь зөв эсэх талаар сошиол орчинд иргэдийн дунд тандалт явуулсан. 87 хувь нь тэмдэглэхгүй байх нь зүйтэй, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх шаардлагатай гэсэн санал өгсөн. 

Яагаад ингэж үзэж байна вэ гэхээр БНХАУ-д дэгдээд буй шинэ коронавирусийн тархалт нь тус улсын Цагаан сартай давхацсан. Энэ нь вирусийн халдвар тархахад нөлөөлсөн гэдгийг БНХАУ өөрөө зарласан. Хөрш улсад байдал ийм байхад уг асуудлыг анхаарч, тодорхой шийдвэр гаргах нь зүйтэй" хэмээлээ.