Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.

Хуралдааны дараа тус шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийх үеэрээ "Хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин маш их байна. Тиймээс Засгийн газар "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөрийг баталж,  2019 оноос эхлэн таван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр боллоо. 

Тус хөтөлбөрт 2-12 насны хүүхдүүдийг хамруулах бөгөөд 5 жилийн хугацаанд нийт 37 тэрбум төгрөг зарцуулна" гэдгийг хэллээ.

Сайдын мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.