Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчдийн баг жил бүхэн орон нутгаар аялан тоглодог билээ. Энэ жилийн хувьд Хөвсгөл болон Завхан аймгаар аялан тоглохоор төлөвлөжээ.  Баг бүрэлдэхүүний хувьд өмнөх жилээс өргөн бүрэлдэхүүнтэй явж байгаа бөгөөд ирэх сарын 10-нд замдаа гарах юм байна. Уран бүтээлчид “Гэгээн Муза”-гийн шагналт “Бүүвэй”, “Би ч гэсэн жаргамаар байна” мөн хүүхдийн жүжгээ орон нутгийн үзэгчдэд толилуулах аж