Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эсрэг гэмт хэргийг бууруулах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлыг шалгах Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна.

Ерөнхий хяналтын сонсголд УИХ-ын гишүүд, холбогдох байгууллын удирдлагууд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд оролцож байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "УИХ-аас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, хүүхэд хамгааллын тухай хуулийг батлан хүүхдийн аливаа дарамт, хүчирхийлэл, мөчлөг, үйл хайхрах байдлаас ангид байлгах, тэднийг хамгаалагдах эрхийг баталгаажуулан хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх орчинд хуулиар 

Хэдийгээр хүүхдийн эрх хамгааллын талаар хууль эрх зүйн орчин сайжирч, тодорхой үр дүн гарч байгаа ч шийдвэрлэх хуримтлагдсан асуудлууд хэвээр байгаа. Сүүлийн үед нийгмийг цочроосон хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэг нэлээдгүй гарч, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудал, бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэгтэнд оногдуулж байгаа ялын бодлогыг чангаруулах зэрэг олон асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна гэж нийгмийн зүгээс захиалж байна.

Бага насны хүүхдийг хүчирхийлж, амь насыг хохироосон ноцтой гэмт хэрэг сүүлийн гурван жилд өсөж байна. 2017 онд 187 байсан бол 2018 онд 285 болж бүртгэгдсэн. Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчинд ураг төрлийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн судалгааны дүн гарсан байгаа. Хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэг үйлдэх, холбогдох тохиолдол олноор гарсаар байгаа нь гэмт хэргийн улмаас хохирч насанд хүрээгүй хүнээс үйлдсэн нийт 561 гэмт хэрэгт хүүхэд холбогдсон байна. Үүнээс сургуулийн орчинд 8 гэмт хэрэг бүртгэгдэж, хүүхдийн гэр бүлийн орчиндоо бие махбодийн болон бэлгийн, үл хайхрах төрлийн хүчирхийлэлд өртөх тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа нь үнэхээр нийгмийг цочроосон аймшгийг дагуулж байна. Өөрөөр хэлбэл хүчирхийлэл хүүхэд рүү илүү чиглээд байгаа нь сэтгэл сэртхийлгэж байна" хэмээлээ.


Ерөнхий хяналтын сонсголыг дүрс бичлэгээр бүрэн эхээр нь хүргэж байна.