Дотоод хэргийн их сургууль 2020-2021 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн шалгалтын журмаа шинэчилжээ.

Тус сургуулийн Захирлын энэ оны гуравдугаар сарын 04-ний өдрийн тушаалаар шинэчлэн баталсан байна. Шинэчилсэн журмын гуравт Элсэгчид тавих шаардлагыг тусгажээ. Тодруулбал,

3.1 Элсэгч дараах нийтлэг шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн байна.

3.1.1 Сонгосон хөтөлбөрт хамаарах хичээлүүдийн ЭЕШ оноо нь энэ журмын хавсралтаар тогтооосон босго онооноос багагүй байх,

3.1.2 ЭЕШ-ын батламж хүчинтэй байх /2018, 2019, 2020/

3.1.3 Дээд боловсролтой элсэгчийн бакалаврын диплом хүчинтэй, сурлагын голч дүн 2.4-өөс доошгүй байх,


3.2 Элсэгч нь дараах тусгай шаардлагыг хангасан байна.

3.2.1 Эрэгтэй, 17-25 хүртэлх насны, биеийн өндөр 170 см буюу түүнээс дээш,

3.2.2 Эмэгтэй, 17-20 хүртэл насны, биеийн өндөр 166 см буюу түүнээс дээш,

3.2.3 Нэмэлт шалгалт /эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн сорилго, ярилцлага/-д тэнцсэн байх,

3.2.4 Ял шийтгэгдэж байгаагүй.

3.3 "Эрх зүй" хөтөлбөрт элсэгч нь сэтгэлзүйн сорил, ярилцлагад хамрагдах ба ял шийтгэгдэж байгаагүй байна.

4.4 Бусад их, дээд сургууль, хөтөлбөрөөс шилжин суралцахыг хүссэн иргэн энэ журам болон хавсралтаар тогтоосон шалгуур, шаардлагыг хангасан байхаас гадна нэмэлт шалгалтуудыг тэнцсэн байхыг шаардана.

4.5 Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолоор баталсан Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журмыг баримтлана.

4.6 Гадаадад ерөнхий боловсрол эзэмшсэн болон гадаад улсаас ижил түвшний дээд боловсролын сургалтын байгууллагаас шилжин суралцахад БСШУ-ын сайдын 2013 оны А/79, 2019 оны А/218 дугаар тушаалуудыг баримтлана.

4.7 Энэ зүйлд заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй иргэнийг бүртгэлээс хасах ба элсүүлэх суралцуулахгүй.


Дотоод хэргийн их сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн шалгалтын журмыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 



Эх сурвалж: ЦЕГ