Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Царилтын хошуу” гэдэг газар буюу Ө-46°58’12” У-116°19’30” цэгт өчигдөр газар хөдөлжээ. 

Өдрийн 06:17 цагт 4.27 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон тухай мэдээллийг тус аймгаас онцгой байдлын албанаас мэдээлэв.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэв. Өнгөрсөн жилийн өдийд мөн тус суманд  5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байжээ.


Эх сурвалж: ОБЕГ