АНУ-ын төрийн тэргүүний албан ёсны айлчлал энэ пүрэв гаригт эхэлсэн билээ. Түүнийг Их Британийн Засгийн газраас угтан авч худалдааны холбоо, аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг асуудлаар хэлэлцэх юм. Өнөөдөр тэрбээр Английн хатан хаан болон Ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзах аж. Уулзалтынхаа дараа Дональд Трамп Шотланд руу нисэх ба тэнд өөрийн гольф клубтээ өдрийг өнгөрөөхөөр төлөвлөж байгаа талаар хэвлэл мэдээллүүд онцолжээ.

Америкийн ерөнхийлөгчийн айлчлалыг угтан нэлээн хэдэн эсэргүүцлийн жагсаал хийхээр төлөвлөж байгаа сурагтай. Жагсаалд ойролцоогоор 3000 хүн нэгдэх төлөвтэй байна гэв. Түүний эсрэг хөдөлгөөнийхөн Гольф клуб, мөн Америкийн элчингийн гадаа жагсах юм.

"Үндэсний жагсаал" нь бямба гаригт Шотландын парламентын гадаа “эсэргүүцлийн карнивал” хэлбэртэй явагдах аж. Уг үйл явдалтай холбогдуулан Шотландад түүний аюулгүй байдлыг хангах томоохон үйл ажиллагааг хангахын зэрэгцээгээр “олон нийтийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллана” гэжээ. Цагдаагийнхан түүний төрхтэй, уурласан хүүхдийн 6 метр бөмбөлөгийг хориглосон ч өөр хаа нэгтээ хөөргөхийг зөвшөөрчээ. Тийм учраас Лондонгийн хотын даргын зөвшөөрлөөр өнөөдөр хөөргөх юм байна.

Уг эсэргүүцлийн жагсаалын тухайд Трамп “Hадад санаа зовох зүйл алга, Англи болон Шотландад намайг дэмждэг, надад дуртай олон хүмүүс байгаа” хэмээн хариулжээ. Дашрамд хэлэхэд түүний ээж нь Шотланд гаралтай бөгөөд ерөнхийлөгч болоод хийж байгаа анхны албан ёсны айлчлал ажээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/