АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сард Япон улсад айлчлах тухай Цагаан ордноос мэдээллээ. Тэрбээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтай ярилцаж, Хойд Солонгост барьцаалагдсан япон хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзана гэв. Ноён Трамп ирэх сард Азийн орнуудаар хийх айчлалынх нь нэг хэсэг Япон байх аж. 

Айлчлалаар Япон, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин, Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзаж, Вьетнамд болох APEC-ийн чуулганд оролцоно. Гэвч энэхүү айлчлалын гол зорилго бол Умард Солонгосын асуудлаар дэлхийн хүчирхэг орнуудтай уулзаж ярилцах гэдгийг Цагаан ордноос хэллээ. 

Ноён Трамп Филиппин улсад ирэх сарын 12-нд очиж, АНУ-ASEAN-ын чуулганд оролцон, Ерөнхийлөгч Родриго Дутертетэй уулзана. Азийн айлчлалаас өмнө тэрбээр Хавай муж, Сувдан эрэг зэрэг газраар очихоор төлөвлөжээ.