АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хоёр ч жиргээг Мягмар гаригт Твиттер компани "хуурамч" гэсний дараа нийгмийн сүлжээний компаниудыг онилсон гүйцэтгэх тушаалд тэрээр гарын үсэг зурсан байна.  

Шуудангаар санал өгөх нь саналын хуудсыг хуурамчаар тоолох явдлыг дэвэргэж магадгүй юмаа гэсэн түүний жиргээг "fact-check" гэсэн шошго зүүсэнд Трамп ихэд уурлаж, Твиттер компанийг цензур тавьж байна гэж буруутгаж, дахин түүний мессэжид нэмэлт зүйл өлгөх юм бол холбооны засгийн газрын эрхийг ашиглан, хаана гэж мэдэгдсэн юм. 

Трампын шийдвэр вебсайтууд болон технологийн компаниудыг хамгаалдаг 1996 оны хуулийг дахин тайлбарлах замаар томоохон нийгмийн сүлжээний компаниудын эрхийг хязгаарлах зорилготой гарлаа.  "АНУ-ын түүхэнд тулгарсан хамгийн том аюулуудын нэгнээс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахын тулд авсан арга хэмжээ" гэж тэрээр тайлбарласан байна. 

Технологийн томоохон компаниудыг буруутгасан уг шийдвэрд дурдсанаар бол Твиттер компанийг онцгойлон нэр цохож "тодорхой жиргээнд" анхааруулах нэр шошго наах замаар Америкчуудын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөг нутагт цензурдах үйл ажиллагаа хийж байна гэжээ.

Мөн "Google" компанийг өөрийн орны иргэдээ тагнаж, Хятадын Засгийн газарт тусалж байна, Твиттер компанийг Хятадын үзэл суртлыг түгээж байна, "Facebook" компанийг Хятадын зар сурталчилгаанаас их ашиг олдог хэмээн дурдсан байна

Facebook болон Google компаниуд хариу мэдэгдэлдээ Трампын энэхүү шийдвэр "Интернэтийн эрх чөлөөгөөрөө дэлхийг манлайлж байгаа АНУ-ын дижитал эдийн засгийг эрсдэлд оруулж байна" гэсэн байна. Твиттер компани уг шийдвэрт хариу мэдэгдэл хийгээгүй байна.