Америкийн шар хэвлэлүүдээр Цагаан ордны тэргүүн гэрлэлтээ цуцлуулж болзошгүй талаар бичиж эхэллээ. Энэ нь Мелания Трамп сүүлийн бараг сар орчмын хугацаанд нөхөртэйгээ олны нүдэн дээр ил гараагүйтэй холбоотой юм. Мөн тэдний Францад хийсэн айлчлалын үеэр тэргүүн хатагтай нөхөртөө гараа бариулахгүй гэж дургүйцэж буй үйлдэл ч нэмэр болов. Үүнээс гадна Дональд Трамп насанд хүрэгчдийн кино одтой дотно харилцаанд орсон байж болзошгүй гэсэн дуулиан ч уг ярианы сэдэв болж орхив. 

Тэгвэл энэ хооронд  Мелания Трамп бөөрний хагалгаанд орж тэнхэрсэн тухайгаа мэдэгджээ. Тэргүүн хатагтай энэ бүх таамгийг үгүйсгэн твиттер хуудсан дээрээ “Би гэр бүлийнхээ хамт Цагаан ордонд аз жаргалтай байгаа гэдэгт та бүгд итгэлтэй байж болно” гэж бичсэн байна.