АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албаа хүлээж авснаас хойш анх удаа Азид айлчлал хийсэн нь тун амжилттай болсныг хэллээ. Энэ талаар лхагва гарагт Цагаан ордонд “Айлчилсан орнуудаасаа би Умард Солонгост шахалт үзүүлэхэд Америкт туслахыг хүссэн. Тэд Умардтай хийх худалдаа, санхүүгийн харилцаагаа танаж, тус улсын дипломатч болон ажилчдыг улсаасаа буцаахаар болсон” хэмээн айлчлалаа эмхэтгэв.

Ноён Трамп болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэтай хамтран Умардыг цөмийн зэвсгээс нь салгахаар тохиржээ. Япон улс цэрэг армидаа илүү их төсөв зарцуулах замаар нийгмийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэхээр болж. Түүнчлэн Америкаас байлдааны онгоц, пуужингаас хамгаалах систем тэргүүтэй олон тэрбум долларын тусгай зэр зэвсэг авах аж. 

Умард Солонгосыг терроризмыг дэмжигч орны жагсаалд эргүүлэн оруулах эсэхийг ноён Трамп дурдсангүй.