МОСКВА/РИА Новости/. Австралийн ойн түймэрт нэрвэгдэгсдэд зориулсан хандивын тоглолтод оролцохыг биднээс хүссэн хэмээн Их Британийн алдарт “Queen” хамтлагийн гитарчин Брайан Мэй мэдэгджээ.

“Хандивын тоглолт хийх юмуу “Live Aid” тоглолттой төстэй үзүүлбэрийн нэг хэсэг болохыг биднээс хүссэн. Бид тун удахгүй Австрали явах гэж байгаа бөгөөд болж буй үйл явдлыг анхааралтай ажиглана” хэмээн тэрбээр ярьжээ. 

Домогт хамтлаг Австралийн Брисбен, Сидней, Мельбурн, Перт, Аделаид, Голд-Кост хотуудад ирэх сарын 13-29-нд нийт 7 тоглолт хийж магадгүй байна. 

Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд болсон  өлсгөлөнд нэрвэгдсэн Этиопын оршин суугчдад туслах алдарт "Live Aid" хандивын тоглолтод “Queen” хамтлаг 1985 онд оролцож байсан юм. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг