Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороог хамарсан ус дулаан хангамжийн төвлөрсөн шугам сүлжээний ажилтай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт  замыг хааж, авто замын доорх нэвтрэх сувгийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. 

Авто замын дагуух цахилгааны кабель шугам шилжүүлэх, явган зам доорх дулааны худгийг угсрах ажил ирэх бямба гараг буюу есдүгээр сарын 28-нд дуусна. Замыг асфальтаар хучих ажлыг энэ сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө хийхээр болжээ. Уг ажлын үеэр авто замын хөдөлгөөнийг хаахгүй гэдгээ холбогдох албаны хүмүүс мэдээллээ.