Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороог хамарсан ус дулаан хангамжийн төвлөрсөн шугам сүлжээний ажилтай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт  замыг хааж, авто замын доорх нэвтрэх сувгийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. 

Авто замын дагуух цахилгааны кабель шугам шилжүүлэх, явган зам доорх дулааны худгийг угсрах ажил энэ бямба гараг буюу 28-ны өдөр дуусах бөгөөд асфальтаар хучих ажил 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө хийгдэхээр болжээ.  Уг ажлын үеэр авто замын хөдөлгөөнийг хаахгүй гэдгээ Замын хөдөлгөөний төлөвлөлт,зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.