Өнгөрч буй долоо хоногт биткойны тасралтгүй өсөлт үргэлжилсээр 41,427 долларт хүрч дээд амжилтаа шинэчлэн тогтоосон билээ. Биткойны энэ өсөлт нь энэ долоо хоногийн хугацаанд зах зээлийн үнэлгээгээр топ 100-д  багтсан долоон криптовалютыг 100 хувиас дээш өсгөлөө. 

Уг жагсаалтыг Nano токен тэргүүлсэн ба сүүлийн долоо хоногт 325 хувиар өссөн байна. Nano токен нь тэг шимтгэлтэй , тоног төхөөрөмжид тавигдах шаардлага багатай  хурдан хийгддэг гүйлгээг хялбарчлахад зориулагдсан болно. CoinGecko-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр уг крипто төслийн зах зээлийн үнэлгээ нь 587 сая долларт хараахан хүрээгүй байна.

Stellar долоо хоногт 145 % өссөнөөр жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Stellar blockchain нь гүйлгээг хямд, хурдан хийдэг болгохоос гадна хэрэглэгчдэд өөрсдийн стэйблькойн үйлдвэрлэх боломжийг олгодог. Одоогийн байдлаар түүний зах зээлийн үнэлгээ 7 тэрбум орчим доллар болжээ. 

Гурав, дөрөвдүгээр байрыг үнэ нь 128% -иар өссөн Loopring (LRC), 122% -иар өссөн Status (SNT) нар хуваан эзэлжээ. Loopring бол Ethereum дээр үндэслэн бүтээгдсэн бөгөөд төвлөрсөн бус биржийг бий болгоход зориулагдсан юм. Loopring-ийн зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 482 сая доллар. Status  нь хөдөлгөөнт төхөөрөмжүүдийн үйлдлийн систем бөгөөд Ethereum-ийн төвлөрсөн бус хавсралтуудад нэвтрэх боломжийг олгодог. Өнөөдрийн байдлаар төслийн нийт үнэлгээ нь 263 сая доллараас давжээ.

Энэ долоо хоногт хийсэн томоохон өсөлтийн дараа Dogecoin тавдугаар байрт оржээ. Сүүлийн долоон хоногийн дотор Dogecoin ашиг нь гайхалтай буюу 109% болжээ. 

Reserve Rights Token (RSR) ба Solana (SOL) нар зургаа, долдугаар байруудыг 108% -иар хувааж эзэллээ. RSR нь стэйблькойны үнийг тэнцвэржүүлэхэд зориулагдсан Reserve Protocol –ын хэрэглээний токен нь юм. Solana бол өндөр хүчин чадалтай блокчэйн бөгөөд  нэвтрүүлэх дээд чадвар нь секундэд 65,000 гүйлгээ юм.  


Эх сурвалж: Криптодоогтер