Хонь

Сонирхолтой долоо хоног таныг хүлээж байна. Төлөвлөсөн болон санаандгүй үйл явдал таныг үнэхээр хөгжөөж чадна. Гэвч зугаа цэнгэлд хэт автаж, ажил хэргээ орхигдуулах хэрэггүй. Долоо хоногийн турш ажлын эрч хүч буурснаас бүтээмж багатай байх бололтой. Бусдын асуудалд анхаарал хандуулах хэрэггүй. Санхүүгийн нөхцөл боломжоо зөв үнэлж, зардлаа хянаарай. Гэр бүлийн ахмад настны эрүүл мэнд санаа зовоох бололтой. Гэр бүлээс хол амьдардаг бол гэртээ нэг зочлоорой.

Үхэр 

Зөн совиндоо итгэ. Таны эргэн тойронд ямар асуудал өрнөж байгааг ухаарч ойлгоно. Бүхий л талаар өөрийнхөө байр суурийг ахиулах боломжтой. Эрх чөлөөг хүсэмжлэх боловч үүрэг хариуцлагаас зугтах хэрэггүй. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг нэгэнд амжилт, боломж ирнэ. Гэр бүл, хайр дурлалын харилцаанд элдэв асуудал үүсэхгүй, тайван байна. Эрүүл мэндээ анхаараарай.

Хамтатгах

Таны гаргасан шийдвэр бусдаас ихээхэн шүүмжлэл дагуулах бололтой. Гэвч энэ таны амьдрал, таны шийдвэр гэдгийг битгий мартаарай. Хэцүү мөч тулгарсан ч хэтэрхий сэтгэл хөдлөлөөр хандах хэрэггүй. Ажил хэргээ хэвийн үргэлжлүүлэхэд хүнд байх боловч та хичээвэл амжилт гаргаж чадна. Санхүүгийн нөхцөл байдал илт сайжирч, хүссэн худалдан авалтаа хийх боломжийг олгоно.

Мэлхий

Нөхөрлөл, хамт олны харилцаанд таатай. Олныг хамарсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой. Таны тойрон хүрээлэлд ирээдүйд чинь сайнаар нөлөөлөх хүмүүс олон байна. Ажил хэрэгт жижиг асуудлыг дэвэргэж бухимдах хэрэггүй. Хорт зуршлаас татгалзаж, амьдралын буруу хэвшлээ засахад хичээгээрэй. Гэр бүлд баярт үйл явдал тохионо.

Арслан 

Төсөл төлөвлөгөө боловсруулахад ихэнх цагаа зарцуулах бололтой. Гэр бүлийн хэрэгцээ шаардлагаар танд нэлээдгүй дарамт ирэх болно. Хэрэгцээгүй бодолд дарагдан ажлын цагийг үр дүнгүй өнгөрөөхөөс зайлсхийгээрэй. Таны бодлогоширсон байдал удирдлагуудад чинь таалагдахгүй. Бусдад өөрийгөө батлахын тулд үг, цагаа гарздах хэрэггүй. Долоо хоногийн дундуур өрхийн санхүүг дэмжих том боломж гарч ирнэ. Нойргүйдэх, дархлаа сулрах байдал илэрч магадгүй.

Охин 

Бусадтай харилцахаас аль болох зайлсхийгээрэй. Таны дургүйг хүргэж, хэрүүл өдсөн нэгнээс онцгойлон зай барь. Хосуудын хувьд хэн нэгнийх нь хэзээ ч битгий мэдээсэй гэсэн нууц задарч, асуудал гарах болно. Нууцыг тань хадгалж байгаа нэгнээс болгоомжлоорой. Ажилдаа анхаарлаа хандуулж, хянамгай байхыг хичээгээрэй. Долоо хоногийн сүүлээр бизнесийн үйл хэрэг бүтэмжтэй байна. Стресс, бухимдлаас үүдэлтэй өвчин тусах магадлалтай.

Жинлүүр 

Амьдралдаа маш том алхам хийх сонголтын өмнө иржээ. Бусдын зөвлөгөөг сонсохоос илүүтэй дотоод дуу хоолой, зүрх сэтгэлээ дага. Хэн нэгний өмнө худал дүр эсгэж сайн хүн болж харагдсанаас өөрийнхөөрөө байж үзэн ядагдахыг илүүд үзээрэй. Бизнесийн үйл хэрэг, ажил дээр өрсөлдөгчид хүчтэй байхыг анхааруулж байна. Зуршил болсон зүйлээсээ гэнэт залхаж, шинийг эрэлхийлэх бололтой. Ганц бие хүмүүс олон нийтийг хамарсан үйл ажиллагааг алгасах хэрэггүй.

Хилэнц 

Бусад хүмүүсийн зүгээс дарамт их ирнэ. Гэвч тэвчээртэй байж, нөхцөл байдлыг бодитоор дүгнэх хэрэгтэй. Хэн нэгний сунгасан тусламжийн гараас атгаж, ирээдүйгээ өөрчилж болно. Нүүдэл суух хийхэд таатай. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч ашиг нь тийм ч их биш байна. Эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмжээрэй. Өнгөрсөн алдаанаас суралцаж, дахин давтахгүй байхад анхаараарай.

Нум 

Хүлээх үүрэг хариуцлага нэмэгдэх боловч та үүнээс зугтаж чадахгүй. Өдөр тутмын амьдралаас баяр баяслыг мэдрэх мөчийг бүү алд. Өөрийгөө хянах, биеэ барих чадвар сулрах бололтой. Бусадтай маргаан мэтгэлцээн өрнүүлэх хэрэггүй. Бясалгал хийх, агаар салхинд гарахад таатай. Эрч хүч сэргэж, ажлын бүтээмж нэмэгдэнэ. Мөнгөний урсгал таныг чиглэж байна. Эрүүл мэндийн байдал сайжирч байгааг та мэдрэх болно.

Матар 

Сайн цаг үе иржээ. Энэ долоо хоног болон тэрний дараах өдрүүдэд ямар хичээл зүтгэл гаргахаас ойрын таван жилийн ирээдүй тань шийдэгдэнэ. Зорилгодоо хүрэхэд тань бүхий л талаас дэмжлэг ирнэ. Удаан хугацаанд хамтарсан түншээ орхих эсвэл ажлаа солих шаардлага гарч болох юм. Хэн нэгний өмнө хариуцлага хүлээх хэрэг тарьж магадгүй. Гэвч энэ таны хувь тавилан ч байж болно гэдгийг бодолцоорой. Хайр сэтгэлээ илчлэхэд таатай.

Хумх 

Оюун санааны амар амгалан, дотоод сэтгэлийн баяр баяслыг мэдэрнэ. Хавраас хойш анхаарч ирсэн ажил хэрэг бүтэж эхэлнэ. Бусдын хүсэл зорилгын золиос болохоос сэрэмжлээрэй. Харилцан ашиггүй үйл хэрэгт хамтрах хэрэггүй. Ганц бие хүмүүс хамгаалалтын бүрхүүлээ сулруулж, таныг гэсэн нэгэнд боломж олгохыг зөвлөж байна. Санхүүгийн нөхцөл байдал сайжирч эхлэх боловч шаардлагагүй худалдан авалтыг тэвчээрэй. Эрүүл мэндийн байдал маш сайн байна.

Загас 

Аливаад хөнгөн хуумгай хандах хэрэггүй. Ямар нэгэн үйл хэрэг, хэн нэгний нөлөөнд хэт автахгүй байхыг хичээгээрэй. Долоо хоногийн турш сонирхолтой үйл явдлаар дүүрэн байх тул танд уйтгарлах зав гарахгүй бололтой. Өөрийнхөө тогтоосон хэв хэмжээнд баригдалгүй, задгай сэтгэ. Ажилдаа амжилт гаргаж, урмын үг сонсох бололтой. Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байх боловч ашигтай худалдан авалт хийж чадна. Гэр бүлдээ хайр халамж, цаг заваа зориулаарай.