Монголын паралимпийн хороо дохионы хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэрийг тэргүүн дээд шагнал болох “Алтан нар” одонгоор шагналаа.

Шагнал гардуулахад МПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү, Азийн паралимпийн хорооны Спорт ба эмэгтэйчүүд комиссын гишүүн Н.Оюунбат, МПХ-ны дэд Ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо нар оролцлоо.

МПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгмийн харилцаанд оролцуулах, спортоор хичээллэх ажлыг бид хийдэг ч бидний огт хийж чаддаггүй харилцан ойлголцох, хамгийн чухал ажилд сэтгэл зүрхээ зориулж яваад нь талархал илэрхийлж МПХ тэргүүн дээд шагналаа гардуулж байна.” гэсэн юм.

Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвд дохионы хэлний сургагч багш, судлаачаар ажилладаг С.Бямбадэлгэрийн ярилцлагыг ЭНД дарж уншина уу