Монгол Улсад 1942 онд ДОХ-ын халдвар тээгч анхны хүн бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн ДОХ-ын халдвар тээгчдийн тоо 249 болжээ. Тэдгээрийн 80 хувь буюу 199 нь бэлгийн цөөнх байдаг аж.

2014 оны зургаадугаар сард ДОХ-ын халдвартай хүний тоо 168 байсан. Гэвч өнөөдрийн байдлаар буюу гурван жилийн хугацаанд энэ  тоо 81-ээр нэмэгдсэн нь ДОХ-ын халдвар хурдацтай тархаж буйг илтгэж байна.

Манай улсад бэлгийн цөөнхийг ялгаварлан харьцдагаас үүдэн бэлгийн цөөнх хүмүүс ДОХ-ын халдвар тээх магадлал илүү өндөр байдаг. Учир нь тэднийг ямар нэгэн эмнэлгийн байгууллагад хандахад хүлээж авахгүй байх, хандсан тохиолдолд ялгаварлан гадуурхах үзэгдэл ажиглагддаг тул эмнэлэгт хандахгүйгээр өвчин тээх эрсдэл өндөр байдгийг мэргэжилтнүүд онцолж байна.