Орчин үеийн түүхэн дэх хамгийн аюултай, догшин шуурга Ирма Карибын тэнгисийг дайрч, наанадаж 10 хүний амийг авчээ. Атлантын далайд үүссэн энэхүү шуурганд 1.2 сая хүн өртсөн, дахиад ч олон сая хүн аюулд өртөх магадлалтай байна гэж Улаан загалмайн нийгэмлэгээс мэдээлэв. 

Догшин шуурга энэ амралтын өдрүүдэд Флоридын Майами эргээр дайрах төлөвтэйг мэргэжилтнүүд анхааруулсан. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүний дараа онцгой байдал зарлаж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг даалгасан билээ. Уг мэдээллийн дагуу иргэд сандарч, супермаркетуудаас хүнс, усаа базаахаар найман цаг хүртэл дугаарлажээ. Зарим супермаркетын цэвэр ус дууссан нь бүр ч их айдас төрүүлсэн аж. 

Хүмүүс цонх хагарахаас хамгаалж, элстэй шуудайгаар битүүлжээ.

Хүмүүс цонх хагарахаас хамгаалж, элстэй шуудайгаар битүүлжээ.

Тавдугаар ангиллын Ирма хар шуурга одоо Куб болон Тёркс, Кайкосын арлууд хавьцаа 305 км цагийн салхины эрчтэйгээр явж байна. Карибын арлуудаар дайрч өнгөрөхөд нь наанадаж 10 хүн амь үрэгджээ. Пуэрто Рикод л гэхэд хэдэн зуун мянган хүн гэрэл цахилгаангүй үлдэж гэнэ.