Монголын үндэсний телевизийн шинэ үеийн нэвтрүүлэгчдийн нүүр царай болж өнгөлж яваа залуусын нэг бол Д.Одзаяа. Тэрбээр телевизийн хөтлөгчийн ажлынхаа хажуугаар хоёр ч хүүхдийн ээж болж амжижээ. Одоо тэрбээр жирэмсэний чөлөө авч гэртээ суугаа аж. Гэсэн хэдий ч тэрбээр гэртээ зүгээр суусангүй өөрийн фэйсбүүк ажиллуулж олон бүсгүйчүүдэд үлгэр дуурайл болсоор явна. 

Сүүлийн үед Д.Одзаяа хүмүүнлэгийн үйлсэд ч багагүй хувь нэмрээ оруулж байгаа аж. Гэвч төдийлэн энэ бүхнээ сурталчилж яриад явдаггүй ба хүүхдийн баяраар Эх нялхасын цусны хавдрын тасагт хянагдаж байгаа хүүхдүүдэд бэлэг өгчээ. Тэрбээр цаашид төрсөн цагаасаа хойш цусны хорт хавдраар шаналж, химийн эм тариа, эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүдэд туслах зорилготой ажээ. Мөн тэрээр "Эхийн сүүгээр хооллохыг дэмжих аян" эхлүүлэн, аяныхаа хүрээнд сургалт хийжээ.