Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг яг одоо Цэцийн гишүүдийн хуралдаанаар хэлэлцэж байна. Тус хуралдаан 11.00 цагт эхэлсэн юм.

Түүнийг энэ сарын 2-нд БНСУ руу зорчиж явахдаа зүй бус авирлаж, бусдад бэлгийн дарамт учруулсан хэмээн тус улсын хэвлэлүүд мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр эх орондоо ирснийхээ дараа буюу энэ сарын 15-нд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм. 

Тус чөлөөлөгдөх хүсэлтэд "Доржийн Одбаяр миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн эрхэм гишүүн Та бүхэнд хандан гаргаж байна. Хүсэлтийг хүлээн авч холбогдох хуулийн дагуу гишүүдийн хуралдаанаар шийдвэрлэж өгнө үү" гэсэн байдаг.

Уг хүсэлтийг шийдвэрлэхээр Үндсэн хуулийн цэцийн гишүүд хуралдаж байна. Түүний хүсэлтийг хүлээж авах эсэхийг 9 гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ.