Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр Өмнөд Солонгос руу зорчиж явахдаа онгоцонд, нисэх онгоцны багийн ажилчдыг дарамталж, зүй бус авирласан гэх хэргээр тус улсад баривчлагдаад суллагдсан билээ. Түүнээс гадна хамт зорчиж байсан 42 настай А нь бас нэгэн үйлчлэгч бүсгүйн мөрөөр тэвэрсэн үйлдэл гаргаснаас болж баривчлагдсан ч суллагдаад буй.

Уг хэргийн талаар Солонгосын нэр бүхий томоохон телевиз, хэвлэлээр мэдээлээд байна. 

Мэдээнд Д.Одбаяр нь өөрийгөө дипломат эрх ямба эдэлдэг гэж худал хэлсэн, БНСУ-ын цагдаагийн эрх бүхий албан тушаалтнууд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг дээр өөрийн улсын иргэнээ хамгаалж хариуцлагатай ажиллаагүй гэсэн хүчтэй шүүмжлэлийг солонгосчууд өрнүүлжээ. Учир нь Д.Одбаяр Индонез руу,  А нь Сингапур руу ниссэн аж. Харин хохирогч гэх хоёр онгоцны үйлчлэг бүсгүй тухайн үед хүнд хэцүү байдалд орж тэвдсэн тухайгаа ярьж зохих ёсны шийтгэл хүлээх ёстой гэсэн байна.

Онгоцонд болсон үйл явдал камерын бичлэгт үлдсэн бөгөөд шаардлага гарвал олон нийтэд дэлгэх аж. Дэлхий дахинаа бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг өрнөж буй #MeToo хөдөлгөөнд тус улсын эмэгтэйчүүд идэвхтэй нэгдсэн юм. Тус хөдөлгөөний дараа олны танил хүмүүстэй холбоотой бэлгийн дарамт, хүчирхийлэл үйлдсэн гэх олон хэрэг илчлэгдсэн билээ.


https://n.news.naver.com/