Индонезид болох олон улсын хуралд оролцохоор KAL-ийн нислэгээр Улаанбаатараас Сөүл рүү зорчиж явахдаа асуудалд орооцолдсон Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өнөөдөр Солонгос улсад транзит нислэгээр буужээ.

Түүнийг өглөө 8 цагт нислэгээс буухад Инчоны цагдаагийн алба, шууд баривчилсан байна. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг онгоцны үйлчлэгчийн биед эрээ цээргүй хүрч бэлгийн дарамт учруулсан, орчуулагч эмэгтэйг заналхийлсэн нэмэлт хэргээр тусгаарлан хорьж мэдүүлэг авсан аж