Эрүүл мэндийн сайд тушаал гаргаж, Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Энэ сарын 19-ний өдөр дөнгөж амаржсан эмэгтэйг "Өргөө" амаржих газраас ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ эрүүл мэндийн байгууллагынхан хариуцлагагүй хандаж, бэлэн байдлыг хангаагүй гэдэг үндэслэлээр хариуцлага хүлээлгэж буй юм.

Уг асуудалтай холбоотойгоор УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар өчигдөр огцрох өргөдлөө өгсөн бол өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох санал гаргасан байна.