Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Дөрөвдүгээр сарын 8-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 9 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний шинжилгээ, тандалтын зорилгоор 21 хүнд хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй.

Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 83 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан ажиглалт, тандалт, судалгаа хийж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 205 хүн байна. Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д авчран тусгаарлаж, эмчилгээнд оруулсан. Батлагдсан тохиолдлын хавьтлууд ажиглалт тусгаарлалтад байсан учир ойрын онцолж 15 хүнийг авчран хянаж, шинжилгээ хийж байна" хэмээлээ.