Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "7 дугаар сарын 18-нд нийт 113 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд Афганистанаас ирсэн  31 энхийг сахиулагчийн давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 38 жолооч, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Замы-Үүд суманд тусгаарлагдсан 31 хүний шинжилгээ хамрагдсан. Хариу нь бүгд сөрөг гарсан.

Нийт 113 энхийг сахиулагч эх орондоо ирснээс одоогоор 53-аас нь коронавирус илэрсэн. 

Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. Нэг нь 26 настай эрэгтэй 26 хоног эмчлэгдэн эдгэрлээ. 24 настай эмэгтэй 20 хоногт эмчлэгдлээ.

Монгол Улсад коронавирусийн нийт 287 батлагдсн тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 213 нь эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д эмчлүүлж буй 74 хүний 62-ынх нь биеийн байдал хөнгөн, 12 нь хүндэвтэр байна. хүний биеийн байдал хөнгөн, нь хүндэвтэр байна. Эмчилгээнд нэг жирэмсэн эмэгтэй байгаа.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар нийт 120 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад байна" хэмээн мэдээллээ.

Мөн гэрийн хяналтад шилжсэн байсан 34 настай жирэмсэн эмэгтэй өнөө өглөө 06.45 цагт ХӨСҮТ-д ирж амаржсан байна.